
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын өгсөн үүргийн дагуу тус ангийн рот, хэсэг, бүлэг, салааны захирагч нарын зөвлөгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд ангийн байрлалд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан амжилттай зохион байгуулан явууллаа.
Рот, хэсэг, бүлэг, салааны захирагч нарын зөвлөгөөнийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч хурандаа Г.Бат-Орших нээж оролцогчдод сурлагын өндөр амжилт хүсэж, Агаарын цэргийн командлал, анги байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа.
Тус зөвлөгөөнд урилгаар бригадын генерал Т.Дашдилэг “Монгол бахархал, монгол хүн байхын учир” сэдвээр лекц уншиж, Агаарын цэрэг, нисэх хүчний түүхэн бахархал болон өөрийн ажил амьдралын туршлагаасаа хуваалцсан юм.
Ангийн орлогч нар болон сэтгэл зүйн хангалт, хуулийн офицерууд зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу лекц, харилцан ярилцлага өрнүүлэн цэргийн дарга, хамт олны манлайлагч байх хэлэлцүүлэг хийж ЗХЖШ-аас гаргасан “Зөв төлөвшил, зөв хүмүүжил” аяныг ангидаа хэрэгжүүлэн зөв хүмүүжилтэй рот, хэсэг, бүлэг, салаа болох зорилтыг дэвшүүллээ.

Ангийн удирдлага зөвлөгөөний төгсгөлд рот, хэсэг, бүлэг, салааны захирагч нарт ажлын амжилт хүсэж, цар тахлын хүнд хэцүү үеийг хамтдаа эрүүл энх даван гарч “Зөв төлөвшил, зөв хүмүүжил”-тэй хамт олон болохыг хүслээ.
Ахлах дэслэгч Д.Эрдэнэсувд