
Зэвсэгт хүчний 065 дугаар анги бие бүрэлдэхүүнийхээ дунд онлайнаар хичээлийн конспект, төлөвлөгөөг гараар "Хэн цэвэр сайхан бичих вэ?" уралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 09-22-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулан явууллаа.
Тус уралдаан нь салаа салбарын захирагч нарын удирдан манлайлах, заах арга зүйн дадлага туршлагыг нэмэгдүүлэх, хичээлийн конспек, төлөвлөгөөг боловсруулахдаа зөвхөн өөрийн гараар цэвэр бичиж хэвшүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм.
Уралдаанд салаа салбарын захирагч нар болон удирдах албан тушаалын ахлагч нар идэвхтэй хамрагдаж тэргүүн байрт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай ротын салааны захирагч дэслэгч А.Аззаяа, дэд байрт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар ротын тасгийн захирагч ахлах ахлагч Ц.Амараа нар шалгарч бусдыгаа хошуучиллаа.
Ахмад З.Анхбаяр