
Батлан хамгаалах яамны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хөдөө, орон нутагт сурталчлах, хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийг харилцааг бэхжүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр тусгай рот Завхан аймгийн Сонгино сумд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” болж өндөрлөлөө.
Өдөрлөгөөр Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай ротын бие бүрэлдэхүүн ротынхоо үндсэн үүрэг, зэвсэг техникүүдийг танилцуулж, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтууд бэлтгэн үзүүлж, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хоолны үзэсгэлэнг гаргасан байна.

Тус өдөрлөгийг үзэж сонирхсон Завхан аймгийн Сонгино сумын удирдлага, ард иргэд энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай ротын удирдлага, хамт олонд маш их баярлаж, талархаж буйгаа илэрхийлэн, ажлын өндөр амжилтыг хүслээ. Мөн Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилсан ажил нь хүүхэд багачууд ирээдүйд цэргийн хүн болох хүсэл сонирхол нь бий болсон талаар эцэг, эхчүүд нь дурдаж байлаа.
Ахмад Н.Мөнхбаатар