
“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн нэрэмжит “Цэрэгжлийн буудлагын аварга” шалгаруулах тэмцээн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болж өндөрлөсөн юм.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа Зэвсэгт хүчний 086 дугаар тусгай ротын бие бүрэлдэхүүн амжилттай оролцож, автомат бууны төрөлд ахлах ахлагч Э.Эрдэнэбаатар, ахлах ахлагч Б.Болор-Эрдэнэ нар дэд байрт шалгарлаа.
Ахмад З.Анхбаяр