• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МИНИЙ МЭДЭХ ЦЭРЭГ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2021-03-19 12:22:29
Үзсэн: 62

"МИНИЙ МЭДЭХ ЦЭРЭГ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙР ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2021-03-19 12:22:29 Үзсэн: 62



     Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг  төлөвшүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа Зэвсэгт хүчний 090-р тусгай ротын бие бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Миний мэдэх цэрэг" сэдэвт гар зургийн уралдааныг 2021 оны 03 дугаар сарын 05-17-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулан явууллаа.

     Тус уралдаанд нийт 65 сурагчийн бүтээл ирснээс 1-5 дугаар ангийн төрөлд 1б ангийн сурагч Ганмөнхийн Хулан нэгдүгээр байрт, Бат-Идэрийн Батхүслэн хоёрдугаар байрт, 6-9 дүгээр ангийн төрөлд Бат-Идэрийн Хонгорзул нэгдүгээр байрт,  Энхтүвшингийн Анунгоо хоёрдугаар байрт, хамгийн их LIKE, SHARE -ийн оноо цуглуулах төрөлд 5а ангийн сурагч Эрдэнэболдын Эгшиглэн, 7а ангийн сурагч Ганзулын Энхжин нар тус тус шалгарч шагналыг эзэд боллоо.

     “Миний мэдэх цэрэг” сэдэвт гар зургийн уралдаан нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг  төлөвшүүлсэн, цэрэг эрсээрээ бахархах сэдлийг өгсөн үр өгөөжтэй уралдаан болсныг сургуулийн удирдлага болон сурагчдын эцэг, эхүүд онцлон дурдаж байлаа.

Ахмад З.Анхбаяр

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646