• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"НОРМАТИВ"-ИЙН АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-02-27 17:59:03
Үзсэн: 78

"НОРМАТИВ"-ИЙН АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
Нийтэлсэн: 2021-02-27 17:59:03 Үзсэн: 78



     Зэвсэгт хүчний 325 дугаар анги Батлан хамгаалах яамны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтан Ангийн 2021 оны "Норматив"-ийн аварга тасаг, цэргийн алба хаагч шалгаруулах тэмцээн 2021 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

     Тэмцээнийг "ҮОХЗХБ", "Биеийн тамирын бэлтгэл", "Гарын бэлтгэл", "Жагсаалын бэлтгэл", "Гардан тулааны бэлтгэл" гэсэн төрлүүдээр хорооны төв болон харьяа тусгай салбаруудын нийт 12 тасаг оролцсоноос дэслэгч Т.Энхтайван захирагчтай Зэвсэгт хүчний 304 дүгээр тусгай ротын тасаг тэргүүн байрт, дэслэгч Г.Батболд захирагчтай Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай ротын тасаг дэд байрт, дэслэгч Д.Тэмүүжин захирагчтай Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай ротын тасаг гутгаар байрт, хувийн дүнгээр Зэвсэгт хүчний 274 дүгээр тусгай ротын дэд ахлагч Б.Лхагвасүрэн нийлбэр оноогоор, Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай ротын дэд ахлагч Б.Хонгорзул биеийн тамирын нормативоор, Зэвсэгт хүчний 304 дүгээр тусгай ротын дэд ахлагч Б.Сумьяабазар галын бэлтгэлийн нормативоор, 325 дугаар ангийн ахлагч О.Мөнх-Очир ҮОХЗХБ-ийн нормативын аваргаар тус тус шалгарч “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэд боллоо.

     Тус тэмцээн нь Улсын онцгой комиссоос гаргасан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан 7 аймгийн 8 сумын байрлалаас онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан нь онцлог байлаа.

Ахмад Н.Мөнхбаатар

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646