
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 104 дүгээр тусгай ротын алба хаагчид Өмнөговь аймгийн засаг даргын захирамжийн дагуу “Коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх” зорилгоор Өмнөговь аймгийн Номгон сумын эргүүлийн пост болон аймаг сум хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх постод сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд эргүүл хамгаалалтын үүргийг амжилттай гүйцэтгэлээ.
Эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайтар мөрдсөн байна.
Ахмад З.Анхбаяр