
Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн удирдлага хамт олон Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг угтан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд тус ангид залуу насаа зориулан үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадууддаа XVII Жарны "Цөөвөр" хэмээх цагаагчин төмөр үхэр жилийн сар шинийн баярыг тохиолдуулан “Ахмад дайчдаараа бахархая” хүндэтгэлийн аяныг зохион байгууллаа.
Тус аяныг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг баримтлан гавьяат техникч, офицер, ахлагч, ажилчин алба хаагч нарын нийт 15 ахмадад хүнсний багц бүтээгдэхүүн болох сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, тавгийн чихэр, печень, ургамлын тос болон бусад хүнсний бүтээгдэхүүн, хуурай хэрэглэл зэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сэтгэлийн дэм болгон өгч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр ахмадууд баярлан хэлсэн үгэндээ: Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн удирдлага хамт олонд маш их баярласан талархсанаа илэрхийлж Зэвсэгт хүчний залуу офицер ахлагч ажилтан албан хаагчдадаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж тун удахгүй тохиох Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж байлаа.
ахлах дэслэгч Г.Билгүүтэй