
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 278 дугаар байгууламжийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд бие бялдраа хөгжүүлэх зорилгоор “ХЭВТЭЭ ШАХАЛТ”-ын аварга шалгаруулах тэмцээнийг Улсын онцгой комиссоос гаргасан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зааврын дагуу эрэгтэй 30 болон 30-аас дээш насныхан, эмэгтэйчүүдийн төрөл гэсэн 3 ангиллаар зохион байгууллаа.
Тэмцээнд 30 хүртэлх насны төрөлд 1-р байранд 80кг шахсан амжилтаар дэд ахлагч М.Нямдорж, 2-р байранд 70кг шахсан амжилтаар дэд ахлагч М.Тогтохшинэтөр, 3-р байранд 70кг шахсан амжилтаар дэд ахлагч Э.Сандуйжав, 30-аас дээш насны төрөлд 1-р байранд 90кг шахсан амжилтаар ахлах ахлагч Б.Баттөр, 2-р байранд 75кг шахсан амжилтаар ахлагч Р.Чинбаатар, 3-р байранд 65кг шахсан амжилтаар ахлах ахлагч Ц.Цэдэндамба, Эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байранд 35кг шахсан амжилтаар дэд ахлагч П.Бүрэнжаргал, 2-р байранд 35кг шахсан амжилтаар дэд ахлагч Э.Номиндарь, 3-р байранд 30кг шахсан амжилтаар дэслэгч М.Түмэнжаргал нар тус тус шалгарч хамт олноо хошуучлав.
Ахмад З.Анхбаяр