• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11
Үзсэн: 71

ЖАГСААЛЫН БЭЛТГЭЛ ЖАВХААТАЙ БАЙНА
Нийтэлсэн: 2022-10-11 Үзсэн: 71



Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн миномётын батарейны салааны захирагч дэслэгч Ч.ТӨГӨЛДӨР:

        Энэ жил маш онцгой жил болж байна. Тусгай хүчний командлал анх удаа цэргийн гэрээт алба хаагчдыг олноор элсүүлж түрүүч цол олголоо. Цэргийн гэрээт алба хаагчдад сурч мэдэх зүйл их байгаа тийм ч учраас цэргүүд маань хүсэл тэмүүлэл дүүрэн эрдэм номдоо шамдан боловсорч бие бялдар болон сэтгэл зүйн өөрчлөлтийг өөртөө хийж, өдрөөс өдөрт улам илүү чадваржин суралцаж байгаад салааны захирагчийн хувьд баяртай байна.

       Миний хувьд жагсаалын хичээл орж байна. Хугацаат цэргийн албанаас татагдаж ирсэн залуус учир жагсаалын бэлтгэл жавхаатай сайн байна. Гэхдээ энэ бол цэргийн гэрээт алба учир илүү үлгэр жишээч, мэргэшсэн байх ёстой гэсэн үүрэг өгч ажиллаж байна. Тухайн улс орны тусгаар тогтнол, түүнийг батлан хамгаалах цэрэг, армийн хүчин чадлыг харуулдаг зүйлийн нэг яах аргагүй цэргийн жагсаал юм.

       Хугацаат цэргийн албаа амжилттай хааж, тусгай хүчинд үргэлжлүүлэн цэргийн гэрээт алба хаагч болж ажиллахаар зориг хүсэл шулуудсан шилдэг манлайлагч цэргийн алба хаагчдадаа баяр хүргэе.

                                                                                                                                                                             Эх сурвалж "Соёмбо" сонин

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151