Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны тушаалаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал шинэчлэн батлагдсантай холбогдуулан Тусгай хүчний цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд ахлах дэслэгч Г.Алдрай 1 цагийн хугацаатай сургалт зохион байгууллаа.
Сургалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар эцэслэн батлагдсан “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэлээ.
хошууч Ч.Нямсүрэн