Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.ШИЖИРБУЯН:
Би цэргийн гэрээт алба хаагчдын ажлын байрны анхан шатны суралтад Дархан-Уул аймгаас сургагч багшаар томилогдон ажиллаж байна. Тусгай хүчний ангиудад өөрсдийн хүсэл сонирхлоор болон цаашид мэргэжлийн ахлагч болох зорилготой залуус уг сургалтад маань хамрагдаж байгаагаараа онцлог юм. Миний бие цэргийн гэрээт алба хаагчдад ерөнхий тактик хичээлийг зааж байна.
Өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдсэн залууст хичээл орж байгаадаа маш их баяртай, бахархалтай байна. "Энхийн цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана" гэдэг зарчмыг цэргүүддээ захиж, албандаа баримтлахыг сургадаг. Хичээлдээ идэвх санаачилгатай, суръя мэдье гэсэн туйлын хүсэлтэй залууст өөрийн мэддэг чаддаг бүхнээ заахыг хичээж байна.