Ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн “Цэргийн сургалтын төлөвлөгөө”-ний дагуу тактик, тусгай бэлтгэлийн 60 км-ийн явган маршийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, ангийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх, рот, салааны захирагч, бүлгийн дарга нарын удирдах арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Тактик тусгай бэлтгэлийн 60 км-ийн маршийг 2022 оны 08 дугаар сарын сүүлийн 7 хоногт төлөвлөгөөт маршрутын дагуу хичээлийн 6 цэгээр төлөвлөн зохион байгууллаа.
Тактик тусгай бэлтгэлийн 60 км-ийн маршийн эхний хэсэгт 06.30 цагт бие бүрэлдэхүүнийг жагсаалын талбайд жагсааж зэвсэг, аранз, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэлд үзлэг явуулж бие бүрэлдэхүүнийг бүлгүүдэд хувиарлаж сургуулийн удирдагч маршийн шийдвэрийг танилцуулж эхлэн салбарууд дараалалын дагуу тогтсон хугацаанд хөдөлгөөн үйлдэх байдлаар зохион байгуулсан.
Тактик, тусгай бэлтгэлийн 60 км-ийн явган маршийг маршрутын дагуу хичээлийн цэгүүдийг цэргийн байр зүй, тактик, инженерийн бэлтгэл, Үй олноор хөнөөх зэвсэгээс хамгаалах бэлтгэл, амьд гарах арга ухаан, хүн эмнэлэг гэсэн хичээлийн 6 цэгээр зохион байгуулсан.
Тактик тусгай бэлтгэлийн 60 км-ийн явган маршийн явцад сургуулийн удирдагч, дундын хянагч нар бие бүрэлдэхүүний хөдөлгөөний байдалд маршрутын турш хяналт тавьж явсан Салбарууд дарааллын дагуу тусгай хүчний сургалтын төв дээр ирмэгц сургалтын төлөвлөгөөний дагуу хурдан буудлагын дасгалуудыг боловсруулж гүйцэтгэсэн байна.