• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРАНДАА Б.ХАШ-ЭРДЭНЭ БАЙГАЛИЙН БҮХИЙ Л ТӨРЛИЙН СААД, БАРТААТАЙ ГАЗАР ОРНЫГ СОНГОЖ АВСАН
Нийтэлсэн: 2022-08-16
Үзсэн: 115

ХУРАНДАА Б.ХАШ-ЭРДЭНЭ БАЙГАЛИЙН БҮХИЙ Л ТӨРЛИЙН СААД, БАРТААТАЙ ГАЗАР ОРНЫГ СОНГОЖ АВСАН
Нийтэлсэн: 2022-08-16 Үзсэн: 115



 “Цэргийн ралли 2022” тэмцээний онцлог нь юу вэ?

-Мэдээж тус тэмцээн Монгол Улсад анх удаа, тэр тусмаа баруун бүс Увс аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Уралдааны маршрутын тухайд уулархаг, байгалийн бүхий л төрлийн саад, бартаатай 77 км газрыг сонгож авсан.

Бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Цэргийн ралли 2022” тэмцээний нэгдүгээр шатны бэлтгэл ажлыг Зэвсэгт хүчний 20 гаруй анги, байгууллагын 200 орчим бие бүрэлдэхүүн 14 хоногийн хугацаанд бүрэн хангасан. Баг тамирчдын байрлах байр, автомашины зогсоол зэргийг бүрэн тохижуулж, тэмцээний хүрээнд зохион байгуулагдах бэсрэг наадам, бусад урлаг соёлын арга хэмжээний бэлтгэлийг хангаад байна. Бэлтгэл ажлыг хангахад дэмжлэг үзүүлсэн орон нутгийн удирдлага, төрийн захиргааны байгууллага, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад талархал илэрхийлье.

“Цэргийн ралли 2022” тэмцээнд гадаад улс орны баг тамирчид амжилттай оролцож байна.

эх сурвалж: Соёмбо сонин №356


Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151