• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАРУУН АЛТАЙД УРИАНХАЙ, ТУВА ТҮМЭН ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-07-29
Үзсэн: 77

БАРУУН АЛТАЙД УРИАНХАЙ, ТУВА ТҮМЭН ЧУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-07-29 Үзсэн: 77



Монголын язгуур соёл, зан заншил, өв уламжлал, хэл аялгууны арвин сан хөмрөгтэй Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд 2022 оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг, Толбо нуурын хөвөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нарын санаачлагаар, Соёлын яамны дэмжлэгээр зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Улсын Их хурлын гишүүн Б.Бейсен, Т.Аубакир, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганид зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирж, 108 магтаалч, 21 цуурч, бий биелээчид, хөөмэйч, ерөөлчид, Урианхай, Тува түмнээс төрөн гарсан урлаг соёлын алдартнуудын төлөөлөл, Оросын Холбооны Бүгд найрамдах Тува Улсын уран бүтээлчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид, Ховд аймгийн Хөгжимт драммын театрын уран бүтээлчид, Говь-Алтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчид оролцож, эртний болоод өнөө цагийн их өвийг харуулсан өвөрмөц нээлт, хаалтын концертыг сонирхууллаа.
Мөн соёлын биет бус өвийг таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх сургалтууд, ахуй соёлыг харуулсан үзүүлбэрүүд, уламжлалт спорт, тоглоом наадгайн 18 төрлийн тэмцээн уралдаан зэрэг түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа сурталчилсан арга хэмжээнүүд зохион байгуулагдсан өргөн дэлгэр наадам боллоо.
Урианхай Тува түмний соёлын өвийн баяр наадмын арга хэмжээнд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн хамт олон идэвх санаачлагатай оролцож, тус арга хэмжээний зохион байгуулагчдын саналаар ангийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл” Баян-Өлгий аймгийн “Хуушуур пестивал”-д амжилттай оролцсон “Арми хуушуур”-аар нутгийн наадамчин олонд үйлчлэн ажилласан бөгөөд уламжлалт спорт наадгайн тэмцээн болох “Хорол” тэмцээнд ээлжийн тогооч энгийн Т.Наранчимэг ахлагчтай эмэгтэйчүүдийн ll баг тэргүүн байрт, “Буган шатар” төрөлд эмэгтэй 5 тамирчин оролцож, ангийн дотрын их эмч энгийн Н.Дэнсээ хоёрдугаар байрт, “Нар сэмбэ” тэмцээнд талхчин энгийн Б.Буянзаяа хоёрдугаар байрт, “Үүшүүр”-ийн төрөлд кабельчин монитер Х.Баянхишиг ахлагчтай баг тамирчид 5 дугаар байр, ”Шагай цахлах /зургаадах/” тэмцээнд угаагч энгийн П.Наранчимэг тавдугаар байрт, “Унага даага нийлүүлэх” тэмцээнд хүнсний нярав энгийн П.Лхагваа зургаадугаар байрт, “Морь уралдуулах” тэмцээнд энгийн П.Нараагийн охин Б.Энэрэл нэгдүгээр байрт, энгийн П.Лхагваагийн хүү О.Эрдэнэдалай тусгай байрт тус тус шалгарч амжилттай оролцлоо.
Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид орон нутгаас ажилладаг алба хаагчид маань гайхам сайхан өвөрмөц ёс заншил, соёл уламжлалтай Урианхай, Тува түмний өргөн дэлгэр баяр наадамд оролцож, үзэж сонирхож, амжилттай сайхан наадлаа.

Эх сурвалж "Соёмбо" мэдээ

 

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151