• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛСИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОВ
Нийтэлсэн: 2022-07-01
Үзсэн: 109

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ ЗҮЙЛСИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОВ
Нийтэлсэн: 2022-07-01 Үзсэн: 109



Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын А/358, ангийн захирагчийн А/228 дугаар тушаалуудаар 2022 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутаг, Хар тойрмын районд үзлэг хайгуул хийж, илэрсэн тэсэрч дэлбэрэх аюултай зүйлсийг устгаж аюулгүй болголоо.

Тус аймгийн ЗДТГ-ын албан бичгийн дагуу ТДЗХУБ газар оронд үзлэг хайгуул хийхэд 2 нэр төрлийн 52 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна.

Тодруулбал: ПМН-2 явган цэрэг эсэргүүцэгч мина /байлдааны 4 ширхэг, сургуулийн 8 ширхэг, нийт 12 ширхэг/, ТМ-62 танк эсэргүүцэгч мина /байлдааны тэсрүүлэгчтэй 25 ширхэг, сургуулийн тэсрүүлэгчгүй 15 ширхэг, нийт 40 ширхэгийг тус тус илрүүлж тусгайлан бэлтгэсэн районд устгалыг зохион байгуулж, Дорноговь аймгийн Алтанширээт сумын иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэглэлийг цаг алдалгүй аюулгүй болгосон юм.  

Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг нь ЗХЖШ-ын дарга, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргын албан даалгавараар Улаанбаатар хотын сууршилын бүс болон хөдөө орон нутагт илэрсэн тэсрээгүй сум галт хэрэглэлийг аюулгүй болгох, устгах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл нийт 12 удаагийн дуудлагад 14 нэр төрлийн 70 ширхэг байлдааны сум, 10 нэр төрлийн 142 ширхэг сургуулийн сум болон минийг илрүүлэн аюулгүй болгоод байна.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилгоот Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын А/358, ангийн захирагчийн А/228 дугаар тушаалуудаар 2022 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутаг, Хар тойрмийн хэсэгт үзлэг хайгуул хийж, илэрсэн тэсэрч дэлбэрэх аюултай зүйлсийг устгаж аюулгүй болголоо.

Тус аймгийн ЗДТГ-ын албан бичгийн дагуу ТДЗХУБ газар оронд үзлэг хайгуул хийхэд 2 нэр төрлийн 52 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна.

Тодруулбал: ПМН-2 явган цэрэг эсэргүүцэгч мина /байлдааны 4 ширхэг, сургуулийн 8 ширхэг, нийт 12 ширхэг/, ТМ-62 танк эсэргүүцэгч мина /байлдааны тэсрүүлэгчтэй 25 ширхэг, сургуулийн тэсрүүлэгчгүй 15 ширхэг, нийт 40 ширхэгийг тус тус илрүүлж тусгайлан бэлтгэсэн районд устгалыг зохион байгуулж, Дорноговь аймгийн Алтанширээт сумын иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох эдгээр сум, галт хэрэглэлийг цаг алдалгүй аюулгүй болгосон юм.  

Тус бүлэг нь ЗХЖШ-ын дарга, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч болон ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргын албан даалгавараар Улаанбаатар хотын сууршилын бүс болон хөдөө орон нутагт илэрсэн тэсрээгүй сум галт хэрэглэлийг аюулгүй болгох, устгах ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл нийт 12 удаагийн дуудлагад 14 нэр төрлийн 70 ширхэг байлдааны сум, 10 нэр төрлийн 142 ширхэг сургуулийн сум болон минийг илрүүлэн аюулгүй болгоод байна.

Хошууч Э.Батжаргал

 

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151