Монголын уулчдын үндэсний холбооноос зохион байгуулсан “Альпиниад-2022” өндөр ууланд авиралтын хээрийн сургалт, цугларалтад тус ангиас захирагчийн орлогч дэд хурандаа Э.Баянбат, ахлагч Ч.Пэлжид, дэд ахлагч Б.Батбаяр, П.Бөхболд нар энэ сарын 21-26-ны өдрүүдэд хамрагдлаа. Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын районд явагдсан тус сургалт, цугларалтад уулын спортын нийт 25 клубийн 280 гаруй ууланд авирагчид оролцож уулын анхан шатны сургалт, 20 км-ын уулын кросс гүйлтийн тэмцээн, малчин болон хүйтний оргилуудад авирах арга хэмжээнүүд явагдсан юм. Энэ хүрээнд 21-нд зохион байгуулсан 20 км-ын уулын кросс гүйлтийн тэмцээнд ахлагч Ч.Пэлжид, дэд ахлагч Б.Батбаяр нар амжилттай оролцож шагналт байранд шалгарсан бол 22-нд малчин /4051м/ оргилд дэд хурандаа Э.Баянбат, ахлагч Ч.Пэлжид, Б.Батбаяр, П.Бөхболд нар амжилттай оргилдож, батламжлагдсан юм.
Эх сурвалж "Соёмбо" мэдээ