Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрүүл мэнд-Энхийн төлөө” гүйлтийн тэмцээн Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын энхийг сахиулагчдын дунд эрэгтэй, эмэгтэй 18-30 нас, 31-40, 41-ээс дээш насны ангилалаар зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Тусгай хүчний цэргийн 084, 150, 350, 345 дугаар нэгтгэлийн энхийг сахиулагч тамирчид оролцож, эмэгтэй 31-40 насны эмэгтэй насны ангилалд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч С.Нандин-Эрдэнэ гуравдугаар байр, 41-ээс дээш насны ангилалд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлах ахлагч С.Баянмөнх гуравдугаар байрт тус тус шалгарсан амжилтыг үзүүллээ.
Нийт энхийг сахиулагч дайчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Энхийг сахиулагчдийн яруу алдбар бадартугай
хошууч Э.Ганбаяр