• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТОЛБО НУУРЫН ЭРЭГТ ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ ХӨГЖИЛДӨВ
Нийтэлсэн: 2022-06-02
Үзсэн: 71

ТОЛБО НУУРЫН ЭРЭГТ ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ ХӨГЖИЛДӨВ
Нийтэлсэн: 2022-06-02 Үзсэн: 71



Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн удирдлага, хамт олон, ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан алба хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг БаянӨлгий аймгийн үзэсгэлэнт Толбо нуурын эрэгт хүлээг авч, баярын арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Ц.Буянтогтох мэндчилгээ дэвшүүлж, Үлээвэр найрал хөгжмийн салааны бүрэлдэхүүн дуу хуураар мэндчилгээ өргөж, авьяаслаг бяцхан багачуудын нэгдсэн урлагийн тоглолт үзүүллээ.

Энэ үеэр ангийн эмэгтэйчүүд хүүхэд багачууддаа мини хуушуур, шорлог, амтат бялуу, үзэм, чацарганын шүүсээр үйлчилж, ангийн удирдлагууд хүүхэд бүрд баярын бэлэг гардуулан өглөө. Ийнхүү хүүхдийн баярыг угтан хамт олон, үр хүүхдүүдтэйгээ нэг өдрийг баяр жаргал, дурсамжаар дүүрэн өнгөрүүлж, багачуудаа баярлууллаа.

Эх сурвалж "Соёмбо" редакц

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151