• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2022 ОНЫ МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2022-05-11
Үзсэн: 76

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2022 ОНЫ МАРШ, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2022-05-11 Үзсэн: 76



 

Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах “Марш-Тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд зургаан хоногийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нарын хүндэт зочид төлөөлөгчдөөс гадна Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 1500 гаруй алба хаагчид оролцлоо.

 

Зэвсэгт хүчний 2022 оны аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Эрэгтэй ахлагч”-ийн төрөлд Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Г.Пүрэвдорж дэд байр, ахлах дэслэгч С.Төртогтох “Ротын захирагч”-ийн төрөлд гутгаар байрт шалгарсан бол “Батальоны захирагч”-ийн төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн спортын мастер, ахмад Б.Цээноров, гутгаар байрт 150 дугаар ангийн хошууч Р.Ариунбаатар нар журмын нөхдөө манлайлав.

 

Тус тэмцээний эрэгтэй багийн төрөлд дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид нэгдсэн дүнгээр эхний гурван байрт шалгаран хамт олныхоо алга ташилт, уухайн түрлэг дунд алдар, гавьяагаа дуудуулан шагналын тавцанд гарсан юм.

 

Байнгын бүрэлдэхүүний салааны тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагч, ахлах дэслэгч С.Цэрэнням салааны захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг (1:08:30.72), гутгаар байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагч, дэслэгч Т.Тэмүүлэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид (1:14:54.67) шалгарч, шагналаа гардан авав.

 

Тус тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамирын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан юм.

 

Эх сурвалж “Соёмбо” сонин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151