• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2022-05-09
Үзсэн: 79

ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2022-05-09 Үзсэн: 79




Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Ууганбаярын гурван настай охин У.Маргадын БНСУ-д хийлгэх яаралтай мэс заслын эмчилгээний зардалд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандаж, “Сайн үйлсийн аян”-ы уриалгыг гаргаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэхүү уриалгыг дэмжиж, нэгдэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Өнгөрсөн хугацаанд ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүн дэд хурандаа Б.Ууганбаяр болон түүний гэр бүлд ихээхэн хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлээд байгааг бид бүхэн цахим сүлжээгээр дамжуулан цаг алдалгүй сурталчилсаар байна.

Харин энэ удаа дэд хурандаа Б.Ууганбаяртай хамт Зэвсэгт хүчний 330 дугаар ангид хамт ажиллаж, нэгэн тугийн дор мөр зэрэгцэн явсан дайчин нөхөд нь сэтгэлийн дэм үзүүллээ. Тухайлбал, бригадын генерал Б.Эрдэнэбат, хурандаа Ш.Амарбаясгалан, Т.Буянбат, Д.Энхтайван, дэд хурандаа О.Ганбаяр, Г.Хатанбаатар, Ш.Эрдэнэбаатар, Э.Ганзориг, А.Алтангинж, О.Ганбаяр, Э.Амартүвшин, Б.Намхайдорж, С.Бат-Эрдэнэ, Б.Мөнх-Од, Д.Цолмонбаяр, М.Түвшинжаргал, Д.Алтантулга, Д.Лхагваа, хошууч Баяржаргал, Азжаргал, тэргүүн ахлагч Б.Баттулга нарын 22 албан тушаалтан нийт 3865000 төгрөгийн хандив цуглуулсныг өчигдөр гардуулан өглөө.

Цэргийн нөхөрлөл насан туршийн байдгийг бодитойгоор харуулж, мөрдэс нэгт анддаа сэтгэл санаа нэг гэдгээ баталж чадсан дээрх албан тушаалтнууд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.

Ташрамд, бяцхан охин У.Маргаддаа БНСУ-д хурдан эмчлүүлээд эрүүл саруул болж, аав, ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөө болоод сэтгэлийн дэм, мөнгөн тусламж үзүүлсэн олон зуун хүнийг итгэл дүүрэн баярлуулаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж буйгаа уламжилъя.

"Санаж явахад бүтдэг" гэсэн мэргэн ардын зүйр үг бий дээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
Хурандаа Б.ОТГОНБАЯР

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151