• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИЙН ХАМТ ОЛОН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-29
Үзсэн: 72

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 340 ДҮГЭЭР АНГИЙН ХАМТ ОЛОН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ
Нийтэлсэн: 2022-04-29 Үзсэн: 72



Хурандаа У.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олон бяцхан охин У.Маргадын эмчилгээний зардалд сэтгэлийн хандиваа өргөлөө. Энхрий бяцхан охины өвчин нь хурдан илааршиж эх орондоо их зүйлийг бүтээх сайн эмч болохын ерөөлийг өргөж далайд дусал нэмэр болдгийн адилаар нэг сая нэг зуун тавин долоон мянган төгрөгийг гардуулан өглөө. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олон мөрдэс нэгт алба хаагчдадаа “Сайн үйлсийн аян”-д нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Ташрамд сэтгэлийн хандив илгээж байгаа Зэвсэгт хүчний дайчид нөхөд, Онцгой байдлын журмын нөхөд, түшээд босгох эрхэм найз нөхөд, ах дүү хамаатан садан, сайхан итгэлт иргэн та бүхэндээ маш их баярлалаа хэмээн бяцхан охины аав, ээж уламжилсаар байна. Бяцхан охины эрүүл мэндээс шалтгаалан хагалгааг 5 дугаар сарын эхээр хийхээр төлөвлөсөн учир үлдсэн 80 хувийн эмчилгээний зардлаа богино хугацаанд бүрдүүлэх бодит шаардлага офицер, ахлагчийн гэр бүлд нь үүсээд байгаа юм. Иймд сайхан сэтгэлтэй хэн бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Б.ДОЛГОРСҮРЭН

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151