• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МӨРӨӨДЛИЙН ХҮЧ" СЭДВЭЭР ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-04-12
Үзсэн: 73

"МӨРӨӨДЛИЙН ХҮЧ" СЭДВЭЭР ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-04-12 Үзсэн: 73



Зэвсэгт хүчний 331 дүгээр анги бие бүрэлдэхүүний мэдээллийн цагаар Баян-Өлгий аймгийн Эмэгтэйтэйчүүдийн холбооны тэргүүлэгч гишүүн Ж.Пүрэвсүрэн, “Өвөг урианхай” ТББ-ын гишүүн, Өв соёлоо түгээн чиглүүлэгч, зөвлөгч багш Д.Адьяамөнх, ЮНЕСКО-ийн ёс зүйн багш, олон улсын оюуны дасгалжуулагч, эерэг сэтгэлгээний сургагч багш Ц.Ганцэцэг нарыг урьж, "Мөрөөдлийн хүч" сэдвээр эерэг сэтгэлгээний сургалтыг зохион байгууллаа.

 

Энэхүү сургалтаар "Бодлын хүч”, “Үгийн хүч”, “Өөртөө болон бусдад итгэх итгэлийн хүч”, “Үйлдлийн хүч” зэрэг нь хүний амьдрал, үйл ажиллагаа, амжилтад чухал нөлөөтэй болохыг тайлбарлан таниулж, цэргийн алба хаагчидтай сэтгэл зүйн дасгал гүйцэтгэн сэтгэл зүйн эерэг чанаруудыг төлөвшүүлсэн, хамт олны харилцаа, гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

 

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч хошууч О.Асылбек болон тус ангийн хуулийн офицер Х.Билэгжаргал нар “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зэрэг хуулиудаар яриа танилцуулга хийж, бие бүрэлдэхүүний  хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүллээ.

Эх сурвалж: "Соёмбо" мэдээ


 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151