Баян-Өлгий аймгийн сагсай сумын нутагт 2023 оны 05 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас хаваржаа хүндэрч зудын байдалд орсон.
Сагсай сумын захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу хаваржилт хүндэрсэн 4 дүгээр багийн 12 айл өрхүүдэд Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн дэд хурандаа Х.Гал-эрдэнээр ахлуулсан томилгоот бүрэлдэхүүн цасанд боогдсон айл өрхүүдэд өвс тэжээл хүргэж өгөх, зам гаргах, татан гаргах ажлыг амжилттай зохион байгуулж, орон нутагт иргэн цэргийн харилцааны ажлыг амжилттай бэхжүүлэн ажиллаа.
хошууч Ч.Нямсүрэн