• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УУЛЫН ДАЙЧИД ЗАЛУУ ОФИЦЕРООР ЭГНЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-03-28
Үзсэн: 875

УУЛЫН ДАЙЧИД ЗАЛУУ ОФИЦЕРООР ЭГНЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-03-28 Үзсэн: 875



             ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын явган цэргийн  офицерийн сургуулийг “Уулын явган цэргийн офицер, уулын сургагч” мэргэжлээр 2019-2022 онд амжилттай суралцаж төгссөн Б.Отгонбаяр нь ЗХЖШ-ын даргын 2023 оны дугаар тушаалаар олгогдсон дэслэгч цолыг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардуулан өглөө.

            Цол гардуулах ажиллагаанд Тусгай хүчний цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцож, халуун баяр хүргэж, амжилт хүссэн юм.

            Дэслэгч Б.Отгонбаяр нь ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 331 дүгээр ангид салааны захирагч албан тушаалд томилогдлоо. Тусгай хүчний уулын дайчид шинэ залуу офицероор эгнээгээ тэллээ.

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151