Зэвсэгт хүчний 150 дугаар анги Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сэтгэл зүйн сургалтыг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсийн мэргэжилтэн Б.Долгорсүрэн, сэтгэл зүйч Б.Анир нар “Гэр бүл болон байгууллагын харилцааны сэтгэл зүй”-н чиглэлээр дараах сэдвүүдээр сургалтуудыг амжилттай зохион явууллаа. Үүнд:
“Байгууллага таны хоёр дахь гэр бүл болох нь”, “Байгууллагад нөлөөлөх сөрөг уур амьсгал түүний хор нөлөөлөл”, “Байгууллагын эерэг уур амьсгал сэтгэл зүйд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр бие бүрэлдэхүүнд мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
Энэхүү сургалт нь өөрийгөө болон хамт олноо танин мэдэх ухамсрын тухай ойлголтуудыг бие бүрэлдэхүүнд тайлбарлаж, төгсгөлд нь багш нар сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг өгсөн нь ач холбогдолтой сургалт боллоо.