• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ХҮЧНИЙ ДАЙЧИД ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ЭГНЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-10
Үзсэн: 112

ТУСГАЙ ХҮЧНИЙ ДАЙЧИД ШИНЭ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ЭГНЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-10 Үзсэн: 112



                    БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын Академийг “Нийгэм хүмүүнлэг, Ерөнхий цэргийн командын офицер” мэргэжлээр 2019-2022 онд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаагаа амжилттай  суралцаж төгссөн А.Ариунболдод ЗХЖШ-ын даргын 2023 оны тушаалаар дэслэгч цолыг олгосныг Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Тусгай ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа С.Болдбаатар нар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулан өглөө.

                   Цол гардуулах ажиллагаанд Тусгай хүчний цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцож, халуун баяр хүргэж, амжилт хүссэн юм. Дэслэгч А.Ариунболд нь ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 330 дугаар ангид салааны захирагч албан тушаалд томилогдсон бөгөөд тусгай батальоны дайчид шинэ залуу офицероор эгнээгээ тэллээ. Шинэ залуу офицертоо цаашдын ажил албанд нь амжилт бүтээлийн дээдийг,  гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг Тусгай хүчний цэргийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс хүсэн ерөөе!

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151