• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-11-18
Үзсэн: 103

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн: 2022-11-18 Үзсэн: 103



         Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн байрлалд амжилттай болж өндөрлөлөө.

         Тайлангийн хуралд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм болон командлалын газар, хэлтсийн дарга нар, Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 084, 150, 330, 335, 350 дугаар ангиудын удирдлагууд хүрэлцэн ирсэн бол Зэвсэгт хүчний 331 дүгээр анги цахим сүлжээгээр тайлангийн хуралдаа оролцлоо.

           Хурлаар нэгтгэл, ангиудын захирагч, орлогч нар 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж, ололт амжилтаа дүгнэн цаашид 2023 онд хэрэгжүүлэх ажлын зорилго, зорилтоо тодорхойлж, шинээр хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг нийт бүрэлдэхүүнд сонирхууллаа. 

            Хурлын төгсгөлд Тусгай хүчний цэргийн командлагч бригадын генерал Б.Баатар нэгтгэл, ангиудын удирдлагуудад 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөлөө.

 

 

 

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151