Зэвсэгт хүчний үйл ажиллагааг Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдэд сурталчлах ажлын хүрээнд Тусгай хүчний цэргийн командлалын Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Б.Хаш-Эрдэнээр ахлуулсан мэдээлэл сурталчилгааны бүлэг /хошууч М.Хишгээ, сургагч ахлагч Г.Мөнхгал/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын “Шинэ зуун билгүүн” ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн 26 сурагчдад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Эх оронч хүмүүжил” сэдвээр уулзалт, ярилцлагыг зохион явууллаа.
Тус мэдээлэл сурталчилгааны арга хэмжээ нь Эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, эерэг хандлагатай иргэн хүн байх ойлголтуудын талаар нээлттэй харилцан яриаг өрнүүлж, сурагчдын санал сэтгэгдлийг сонссон арга хэмжээ байлаа. Мөн Зэвсэгт хүчний түүх, үйл ажиллагаа, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, Монгол цэргийн дэлхийн энхийн үйлст оруулсан хувь нэмэр, ур чадварын талаар мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулагдсан.