• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШҮХЭРЧИН ДАЙЧИД “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-11-10
Үзсэн: 100

ШҮХЭРЧИН ДАЙЧИД “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2022-11-10 Үзсэн: 100



           Хүүхэд, залуучуудад цэрэг- эх оронч үзэл хүмүүжлийг олгох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор МУИС-ын харьяа “Байгаль эх лицей сургууль”-ийн экологийн ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн 25 сурагчийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус ангийн байрлалд хүлээн авч  Эх орны цэрэг-сурагчийн нэг өдөр” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулж явууллаа.

           Сурагчид цэргийн ангийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаагтай танилцаж дараах арга хэмжээнд оролцлоо. Үүнд:

         Төлөвлөгөөт хөтөлбөрийн дагуу сурагчид болон ангийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Төрийн далбааг мандуулсанаар сурталчилгааны арга хэмжээ эхэлсэн. Төр цэргийн нэрт зүтгэлтэн Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Шагалын Жадамбын түүхэн замнал, нэрэмжит болсон тухай ангийн захирагч хурандаа Д.Шинэбаяр танилцуулж, сурагчдад ангийн танилцуулга, дүрс бичлэг, алдрын тасалгаа, нэрэмжит өрөөг танилцуулж, ангид ашиглагдаж буй буудлагын зэвсэг, техник, шүхрийн үзэсгэлэнг үзүүлж сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

       Мөн ангийн бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл явуулдаг хичээлийн танхим, “Десант бамбар” гардан тулааны клуб, цэргийн алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт, шүхэрчин дайчдын цэргийн сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

      Сурагчид ангийн бие бүрэлдэхүүнтэй хамт цэргийн гал тогоонд хооллож, ирээдүйн амьдралаа цэргийн мэргэжлээр төсөөлж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн яриа өрнүүлсэн. 

        Энэхүү арга хэмжээг зохион байгуулсанаар сурагчдын өөрсдийн хүсэж мөрөөдөж буй мэргэжлээ хэрхэн сонгох, ирээдүйд ямар мэргэжлийг эзэмших, эх орондоо өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулах талаар эргэцүүлэх бодол төрүүлсэн, Зэвсэгт хүчний талаар эерэг ойлголтыг өгч чадсан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ болж чадлаа.          

          Сурагчдын ангийн багш болон эцэг эхийн төлөөлөл бидний хүсэлтийг хүлээн авч “Эх орны цэрэг-сурагчийн нэг өдөр” сэдэвт арга хэмжээг зохион байгуулсан ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, шүхэрчин дайчдад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151