• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН МОНГОЛ БИЧГЭЭ ХӨГЖҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2014-04-18 14:03:49
Үзсэн: 99

БАТЛАН ХАМГААЛАХ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭН МОНГОЛ БИЧГЭЭ ХӨГЖҮҮЛНЭ
Нийтэлсэн: 2014-04-18 14:03:49 Үзсэн: 99



Монголын үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгээ сурч, эзэмших сонирхол, идэвхийг нэмэгдүүлэх, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлж, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогыг салбартаа эрчимжүүлэх талаар Батлан хамгаалахын сайдын тушаал саяхан гарлаа.Энэхүү тушаалын дагуу Үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын дунд “Монгол бичгийн анхдугаар уралдааныг зохион байгуулахаас гадна Монгол улсын “Цэргийн тангараг” болон “Төрийн дуулал”-ыг ард түмний оюуны соёлын нандин өв болсон монгол бичгээр бичиж, яам, харьяа агентлаг, төсөвт байгууллага, аж ахуй нэгж, Зэвсэгт хүчний анги салбаруудын хүндэтгэл, алдрын танхимд хүндэтгэлтэйгээр залах ажээ.Улс орныхооо үндэсний аюулгүй байдал, амар амгалан, энхийг сахин хамгаалагч манай батлан хамгаалах, зэвсэгт хүчний алба хаагчид эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэгчид бөгөөд энэ удаа үндэсний худам монгол бичгээ сурч, түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөнийг ийнхүү өрнүүлээд байна. “Монгол бичгийн анхдугаар уралдаан”-ы оролцогчдоос эхний шатанд “1939 оны Халхын голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсан Монголын Ардын Хувьсгалт цэргийн 6 дугаар морьт дивизийн захирагч, цэргүүдэд хандан Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдээс бичсэ захидал”-ыг хичээнгүй сайхан бичсэн байдлаар шалгаруулах нь ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны түүхт 75 жилийн ойд зориулсан, баатарлаг, халуун эх оронч цэрэг дайчид, эрэлхэг хөвгүүдээ дурсан санах, алдаршуулах, олон түмэндээ ялалтын үнэ цэнийг мэдрүүлэх бас нэгэн боломж олгож байгаа ажээ.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226