• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-06 13:28:39
Үзсэн: 298

ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА БНХАУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-06 13:28:39 Үзсэн: 298



         Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба БНХАУ-ын ХАЧА-ийн нэгдсэн штабын дарга генерал Лю Жэнлигийн урилгаар тус улсад өнгөрөгч долоо хоногт албан ёсны айлчлал хийлээ.

 

           Энэхүү албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын ХАЧА-ийн Нэгдсэн штабын дарга генерал Лю Жэнлитэй биечлэн уулзаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд тулгамдаж буй сорилт, хамтын хүчин чармайлт, хоёр орны Зэвсэгт хүчний цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монгол, Хятадын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

          Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй албаны төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хамтаар БНХАУ-ын нийслэл хотноо 10 дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын “Бээжингийн Шяншань форум”-д амжилттай оролцжээ.

 

 

       Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба албан ёсны айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Батлан хамгаалахын Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төв, Хил-далайн хамгаалалтын цэргийн сургууль, Цэргийн тойргуудын удирдлагуудтай нь уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226