• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"ТЭМҮҮЖИН-ӨРЛӨГ"-ИЙН СУРАГЧИД АНГАРСК ХОТЫГ ЗОРЬЛОО
Нийтэлсэн: 2015-05-05 13:39:56
Үзсэн: 51

"ТЭМҮҮЖИН-ӨРЛӨГ"-ИЙН СУРАГЧИД АНГАРСК ХОТЫГ ЗОРЬЛОО
Нийтэлсэн: 2015-05-05 13:39:56 Үзсэн: 51



 

Батлан хамгаалах их сургуулийн харьяа "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид Ангарск хотын амбан захирагчийн урилгаар тус хотын төв талбайд болох парадад алхахаар өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Энэ парадад Ангарск хотын зэвсэгт хүчнийхэн болоод цэргийн сургуулийн сурагчид  оролцох бөгөөд гаднын орноос манай "Тэмүүжин-Өрлөг"-ийн сурагчид жагсаж байгаа юм.

     Манай сурагчид парад алхахаас гадна Х.Мөнхжаргал, С.Цэрэндорж, Б.Энхбаяр нарын сурагчид талбайд цугласан олонд Аугаа их Эх орны дайны ялалтын сүлд дуу болсон "Катюша"-г  дуулж сонирхуулна.

    Бие бүрэлдэхүүнийг үдэх ажиллагаа Батлан хамгаалах их сургуулийн ёслолын талбайд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд Батлан хамгаалах их сургуулийн удирдлагууд, "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. 

    Сурагчид Москва хотын Улаан талбайд парадад алхах Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамт энэ сарын 12-ны өдөр эх орондоо ирэх бөгөөд Батлан хамгаалах их сургуулийн удирдлагуудын зүгээс сурагчдад амжилт хүсэж эх орны даалгаврыг нэр төртэй биелүүлэхийг захиж, эцэг эхчүүд сүүн цацал, баярын нулимстайгаар хүүхдүүдээ үдэн гаргалаа. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226