
ОХУ-ын Цэргийн академи, их дээд сургуулиудад суралцах цэргийн алба хаагчдыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын орлогч дарга, хурандаа О.Нямчулуун, тэдний ар гэрийн төлөөлөл үдэж, сурлагын амжилт хүслээ. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Та бүхэн сургууль, багш нар, бусад орны цэргийн алба хаагчдын өмнө Монгол Улсын Зэвсэгт хүчин, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, сахилга бат, эв нэгдлийг эрхэмлэж. цэргийн эрдэмд шамдан суралцаарай. Эх орон, Зэвсэгт хүчиндээ хэрэгтэй боловсон хүчин болж эргэн уулзахыг ерөөл өргөе” гэсэн юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 500 гаруй цэргийн алба хаагч гадаадад цэргийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа бөгөөд 60 гаруй хувь нь ОХУ-ын Цэргийн академи, их, дээд сургуулиудад суралцаж байна.