• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХИЙМОРЬ ӨӨДӨӨ МОНГОЛ ЦЭРЭГ” ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ
Нийтэлсэн: 2015-05-12 13:17:04
Үзсэн: 93

“ХИЙМОРЬ ӨӨДӨӨ МОНГОЛ ЦЭРЭГ” ДӨРӨВ ДЭХ ЖИЛДЭЭ
Нийтэлсэн: 2015-05-12 13:17:04 Үзсэн: 93



ЗХЖШ, ЦДБЭЧ хамтран “Хийморь өөдөө Монгол цэрэг” тэмцээнийг тав дахь жилдээ Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Энэхүү уламжлалт тэмцээнд Зэвсэгт хүчний есөн анги, байгууллагын 45 офицер, ахлагч, энхийг сахиулагчид тав таваараа баг болж, Мэндчилгээ, Асуулт хариулт, Англи хэлний тэмцээн, Багийн ажиллагаа, Багийн ахлагчийн тэмцээн, Энхийг сахиулах ажиллагааны цэгүүд гэсэн төрлүүдээр ширүүхэн өрсөлдлөө.
Монгол дайчид даян дэлхийд энхийг сахиулах үйлст оролцож эхлээд арав гаруйхан жилийн түүхэндээ НҮБ-ын топ 20 орны нэг болж чадсан бахархалт явдал нь манай ажиллагааны өмнөх бэлтгэлийн чанараас шууд хамааралтай билээ. Цэнхэр дуулгатангууд маань ийнхүү жилийн жилд цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, ажиллагааны туршлага, мөн урлагийн авьяасаараа өрсөлддөг тэднийг улам чадварлаг болгох төдийгүй бие биетэйгээ туршлага, мэдлэгээ солилцох, ирээдүйд ажиллагаанд явах залууст үлгэр дууриал болох, анги байгууллага, цэргийн алба хаагчид бие биетэйгээ дотносон нөхөрлөх олон талын ач холбогдолтой юм.

Энэ жилийн тэмцээнд 2-5 удаа энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцсон туршлагатай, чадварлаг залуус ширүүн өрсөлдсөн нь 0,5 онооны хүртэл зөрүүтэй байр булаацалдах үнэлгээнээс харагдаж байлаа.
Ингээд тэмцээний эцсийн дүнгээр ЗХ-ий 150 дугаар ангийн "Цэнхэр дуулгатан" баг тэргүүлж, 330 дугаар ангийн "Шонхор", 089 пүгээр ангийн "Мөрдэстэй жолооч" багууд хоёр, гуравдугаар байр эзэлж, өнгөрсөн жилийн тэргүүн 311 дүгээр ангийн "Таван толгойн таван халуун" баг тусгай байр эзэллээ.
Мөн "Шилдэг багийн ахлагч"-аар 311 дүгээр ангийн багийн ахлагч, сургагч ахлагч Д.Отгонбаяр, "Шилдэг оролцогч-энхийг сахиулагч"-аар ЗХ-ий 014 дүгээр ангийн байлдааны батальдны ахлагы, ахлах ахлагч С.Цэнгэл шалгарсан юм.
Манай орон олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн арав гаруйхан жилийн түүхэндээ дэлхийн гурван тивийн 14 оронд нийт 11 мянга гаруй энхийг сахиулагчид илгээгээд байна. Дашрамд дурдахад, 5 дугаар сарын 29-нд Энхийг сахиулагчдын өдөр тохиодог билээ.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423