• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АМЕРИКИЙН ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧИД ЗОЧЛОВ
Нийтэлсэн: 2014-09-26 12:26:00
Үзсэн: 89

АМЕРИКИЙН ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧИД ЗОЧЛОВ
Нийтэлсэн: 2014-09-26 12:26:00 Үзсэн: 89



     Манай оронд зохиогдож буй Олон улсын бага хуралд оролцож байгаа АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далай дахь цэргийн командлалын дэргэдэх Ази, Номхон далайн Батлан хамгаалах Форум (Asia Pacific Defense Forum) сэтгүүлийн ахлах редактор Алберт Жулье, сэтгүүлч Гленистер Синда нар Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакцид зочилов.

  Америкийн цэргийн сэтгүүлчид өөрийн ажлын онцлог, үйл ажиллагааны талаар танилцуулж, Монголын цэргийн хэвлэлтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Монголын мэргэжил нэгт нөхдийнхөө НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа зүтгэл чармайлт, халуун цэг дээрээс сурвалжлага хийж буй мэргэжлийн ур чадварыг өндөр үнэлж байв. Түүнчлэн “Соёмбо” сонины “Энхийн элч” англи хэл дээрх хавсралт дугаарыг сонирхон уншиж, цаашид мэдээлэл солилцох, өөрийн сэтгүүлд монголын цэргийн хэвлэлийг  сурталчилах боломжтой гэж дурдлаа.

     Форум сэтгүүл АНУ-ын Зэвсэгт хүчний Номхон далай дахь цэргийн командлагчийн ивээл дор хэвлэгдэж, бүс нутгийн Зэвсэгт хүчнүүдийн цэргийн алба хаагчид, өргөн олон уншигчдад тараагддаг цэргийн мэргэжлийн хэвлэл юм. Тус сэтгүүлийн хуудсанд Монголын Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, “Khaan Quest” сургуулийн талаар цөөнгүй материал нийтлэгдэж байсан.

     Америкийн сэтгүүлчдийн тавьсан хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай Форум сэтгүүлд ярилцлага өглөө. Дэд дарга Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын цэргийн ажиллагаанд оролцож ирсэн түүх, энхийг дэмжих ажиллагаан дахь Монголын цэргийн алба хаагчдын оролцоо, Зэвсэгт хүчний хөгжлийн ирээдүйн төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилаа.

Дэд хурандаа Г.БААТАРНУМ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226