• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Нийтэлсэн: 2016-11-11 13:20:56
Үзсэн: 34

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА
Нийтэлсэн: 2016-11-11 13:20:56 Үзсэн: 34



    Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангахад төр, засагтаа дэмжлэг үзүүлсээр байна. Манай улс энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи 14 жилийн хугацаанд  давхардсан тоогоор 14 мянга гаруй дайчид хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж монгол цэргийн нэр хүндийг дэлхий дахинаа мандуулсаар байна.  Монгол цэрэг-Дэлхийн цэрэг болсон энэ цаг үеийг бататгаж, Монгол Улс, Зэвсэгт хүчний энхийн төлөөх үйлсийг алдаршуулах зорилготой дурсгалын цогцолборыг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд барьж байгуулахаар ЗХЖШ-аас төлөвлөж буйг албаныхан хэлэв.  Энэхүү дурсгалын цолцолбороор дамжуулан энхийн төлөөх үйл хэргийг иргэдэд сурталчилан таниулах, хүүхэд залуус өөрсдийгөө хөгжүүлэх, цэргийн биеийн тамир, спортоор хичээллэх ая тухтай, ногоон хөгжлийг дэмжсэн орчин нөхцлийг бүрдүүлэх зорилготой ажээ. Цогцолбор барилгын зураг төсөөлөл маягаар гарсан нь энэ бөгөөд ирэх хавраас эхлэн барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 227