Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн уламжлал ёсоор Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн районд 7 өдрийн туршид амжилттай явагдлаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага албаны бусад хүмүүс оролцлоо.

Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорьсон Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил байнгын бүрэлдэхүүнийн 12, хугацаат цэргийн 6, гэрээт цэргийн 8 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдийн 15 тасаг нийт 26 ангийн 980 гаруй тамирчид оролцсон юм. Эдгээр цэргийн алба хаагчид сар гаруйн өмнөөс эхлэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлан бэлтгэл сургуулиалтаа эхэлсэн юм.

Жил бүр уламжлал болон явагддаг Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдол, оролцох бүрэлдэхүүний тоо жилээс жилд улам бүр өсч, зохион байгуулалтын хувьд ч илүү боловсронгуй, ил тод, нээлттэй шударга явагдаж байгаа юм.

Энэхүү тэмцээн нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхи, мэргэжлийн ур чадварт бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжийг олгож, цэргийн алба хаагчдын эр зориг, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлын томоохон сорилт, шалгуур болдог чухал ач холбогдолтой юм.

Хугацаат цэргийн салаа 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 032 дугаар анги, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Зэвсэгт хүчний 120 дугаар ангиу, гэрээт цэргийн салаа 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Зэвсэгт хүчний 016 дугаар анги, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, эмэгтэй тасгийн 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар анги, 2 дугаар байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 065 дугаар анги. Байнгын бүрэлдэхүүний салаа 1 дүгээр байрыг Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, 2 дугаар байрыг 330 дугаар анги, 3 дугаар байрыг Зэвсэгт хүчний 150 дугаар ангиуд тус тус эзэллээ.
Оны аварга батальон захирагчаар 1 дүгээр байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр анги ахмад Н.Батсайхан, 2 дугаар байрт Зэвсэгт хүчний 256 дугаар анги хошууч Л.Жамбалсүрэн, 3 дугаар байрт Зэвсэгт хүчний 013 дугаар анги дэслэгч Б.Ганболд, Ротын захирагчаар 1 дүгээр байрт Зэвсэгт хүчний 032 дугаар анги ахмад Э.Билэгсайхан, 2 дугаар байрт Зэвсэгт хүчний 016 дугаар анги ахмад Д.Батдорж, 3 дугаар байрт Зэвсэгт хүчний 326 дугаар анги ахмад Р.Батмөнх, Салааны захирагчаар 1 дүгээр байрт Зэвсэгт хүчний 124 дүгээр анги дэслэгч Г.Хос-Эрдэнэ, 2 дугаар байрт Зэвсэгт хүчний 311 дүгээр анги дэслэгч Х.Жанжинбаатар, 3 дугаар байрт Зэвсэгт хүчний 014 дүгээр анги дэслэгч Д.Цог-Эрдэнэ, оны аварга ахлагчаар 1 дүгээр байрт Зэвсэгт хүчний 150 дугаар анги сургагч ахлагч Т.Хатантөмөр, 2 дугаар байрт Зэвсэгт хүчний 326 дугаар анги ахлагч Ц.Цогтдэлгэр, 3 дугаар байрт Зэвсэгт хүчний 350 дугаар анги ахлах ахалгч Д.Цогбаяр нар тус тус шалгарч Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагчар шалгарцгаасан юм.
Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлөн оролцох хариуцлагатай үүргийг хүлээж байгаа юм.