• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2022 ОНЫ СПОРТЫН АВАРГУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Нийтэлсэн: 2022-09-30 12:06:17
Үзсэн: 271

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2022 ОНЫ СПОРТЫН АВАРГУУД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА
Нийтэлсэн: 2022-09-30 12:06:17 Үзсэн: 271



       Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах тэмцээн хөл бөмбөг, сагсан бөмбөг, рагби, туухай өргөлт, волейбол гэсэн таван төрлөөр 9 дүгээр сарын 19-29-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

       Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, тэдний бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчид, хамт олныг төлөвшүүлэх зорилго дор зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн 30 гаруй багийн 1500 орчим цэргийн алба хаагч хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм.

       Тэмцээний хаалтын ёслол 9 дүгээр сарын 29-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, Рагбигийн холбооны ерөнхийлөгч П.Батбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Д.Дугаррагчаа тэргүүтэй Төрлийн цэргийн командлалын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, тамирчин дайчид оролцов.

       Арван өдрийн туршид явагдсан тэмцээний хөл бөмбөгийн төрөлд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагч, тэргүүн ахлагч Б.Лхагвабаатар дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 310, хурандаа Э.Батсайхан захирагч, дэд хурандаа Ж.Цэнгэлбаяр дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 337, хурандаа М.Болдбаатар захирагчтай, ахмад Н.Базарваань дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тамирчид эхний гурван байрт шалгарч, энэ төрөлд ҮБХИС-ийн нэрэмжит шагналын шилдэг тоглогчоор ахмад Э.Өлзийсүрэн (334), шилдэг хамгаалагчаар ахмад Т.Мөнхбаатар (310) нар тодорлоо.

       Волейболын тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд бригадын генерал П.Жаргалан захирал, Ж.Дашпүрэв дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг, хурандаа Н.Цэцэнхүү захирагч, ахлах дэслэгч Б.Сугарням дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн баг, хурандаа Б.Баярсайхан захирагч, ахлагч н.Мандалсүрэн дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид бусдыгаа манлайлав.

      Эмэгтэйчүүдийн төрөлд хурандаа Ш.Цэрэнбат захирагч, дэслэгч П.Тэмүүжин дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 065 дугаар анги, хурандаа Ш.Аюурзана захирагч, дэд хурандаа Х.Мягмардорж дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 353 дугаар анги, бригадын генерал П.Жаргалан захирал, Ж.Дашпүрэв дасгалжуулагчтай ҮБХИС-иййн баг тамирчид эхний гурван байрт шалгарав. Энэ төрөлдөө эрэгтэйчүүдээс шилдэг довтлогчоор дэд ахлагч Х.Дауренбек (325), шилдэг тэгш тоглогчоор түрүүч Д.Билгүүн (032), эмэгтэйчүүдээс шилдэг довтлогчоор дэд ахлагч Э.Анужин (353), шилдэг тэгш тоглогчоор Л.Налжирмаа (ҮБХИС) нар шалгарч, шагналаа гардан авлаа.

      Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд хурандаа М.Болдбаатар захирагч, ахмад Х.Түвшинбаяр дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 032, хурандаа Ш.Цэрэнбат захирагч, дэслэгч П.Тэмүүжин дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 065, бригадын генерал П.Жаргалан захирал, ахмад Э.Мөнхболд дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд бригадын генерал П.Жаргалан захирал, ахмад Э.Мөнхболд дасгалжуулагчтай ҮБХИС, хурандаа Ш.Цэрэнбат захирагч, дэслэгч П.Тэмүүжин дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 065, хурандаа Ц.Төрмөнх захирагч, хошууч Э.Мөнхбаяр дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байруудыг эзлэв.

      Энэ төрөлдөө эрэгтэй шилдэг довтлогчоор ахлагч Б.Нямхүү (065), шилдэг тэгш тоглогчоор ахмад Э.Батжаргал (256), эмэгтэйчүүдийн шилдэг довтлогчоор дэд ахлагч А.Эрдэнэзаяа (186), шилдэг тэгш тоглогчоор хошууч Г.Тунгалаг (ҮБХИС) нар тодров.

      Рагбигийн төрөлд хурандаа Д.Шинэбаяр захирагч, ахлагч П.Алтангэрэл дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 084, хурандаа Б.Олзбаяр захирагч, ахмад Э.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 150, хурандаа Ж.Сүх-Очир захирагч, ахлах дэслэгч Б.Баасанцэрэн дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн баг тамирчид эхний гурван байрт шалгарлаа.

      Туухай өргөлтийн эрэгтэйчүүдийн төрөлд 60, 65, 70, 75, 80, 85 кг гэсэн таван жинд өрсөлдөхөд багийн дүнгээр Зэвсэгт хүчний 150, 350, 029 дүгээр анги, эмэгтэйчүүдийн төрөлд 60, 70 кг жинд багийн дүнгээр Зэвсэгт хүчний 065, 189, 350 дугаар ангийн тамирчид манлайллаа. Жин тус бүртээ огцом болон түлхэлттэй өргөлтөөр аваргуудаа тодруулж, шагналыг нь гардуулан өгсөн юм.

     Мөн энэ үеэр баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан шилдэг дасгалжуулагчаар хошууч Э.Мөнхбаяр (186), ахмад Х.Гантулга (330) нар шалгарч, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн нэрэмжит шагнал хүртсэн бол тэмцээний дөрвөн төрөлд амжилттай оролцсон ахлах ахлагч Б.Өлзийхишигт (119) Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн удирдлагууд өөрсдийн нэрэмжит шагнал гардуулж, баяр хүргэв. Үүний зэрэгцээ Зэвсэгт хүчний “Биеийн тамир-Алдар” медаль болон “Тамирчин дайчин” тэмдгээр зарим офицер, ахлагч, ажилтан албан хаагч, цэргийн гэрээт алба хаагчдыг шагнаж, сонс эргэлтээр гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолооч ахлагч С.Батцэнгэл, түүний дасгалжуулагч Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Сургалтын төвийн дарга, хошууч Н.Ганзориг нарт Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг талархал дэвшүүлж, сэлэм гардуулан өгөв.

      Тэмцээнд оролцогчдод хандаж дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшнийг дээшлүүлэх, тэдний бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчид, хамт олныг төлөвшүүлэх, тэдний багаар ажиллах гар нийлэмжтэй ажиллагааг хангахад цэрэгжлийн болон нийтийн биеийн тамирын уралдаан, тэмцээний ач холбогдол асар их юм. Бид зөвхөн энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын дунд цэрэгжлийн болон нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр 20 орчим уралдаан, тэмцээнийг зохион байгуулж, түүнд 5000 орчим цэргийн алба хаагчид өрсөлдсөний дотор давхардсан тоогоор 300 гаруй нь спортын цол, зэрэгтэй тамирчид байснаас гадна цэргийн гэрээт болон хугацаат албаны 600 гаруй түрүүч, байлдагч нар оролцсон нь дээрх тэмцээний ач холбогдол, цар хүрээг улам бүр тодотгож буй хэрэг юм. Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагдсан цэрэгжлийн спортын болон нийтийн биеийн тамирын уралдаан, тэмцээнд баг, тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын захирагч, удирдлага, бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье” хэмээгээд тамирчин дайчдад амжилт хүслээ.

Ахмад Д.БОЛОР

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 184
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 237