• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АЛДАР”-ЫН АМЖИЛТААС
Нийтэлсэн: 2014-09-26 12:21:26
Үзсэн: 83

“АЛДАР”-ЫН АМЖИЛТААС
Нийтэлсэн: 2014-09-26 12:21:26 Үзсэн: 83



Испани Улсын Гранада хотод явагдсан буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Алдар” спорт хороо, “Чемпион” клубын тамирчин /дасгалжуулагч, багш нь дэд хурандаа Л.Ундралбат/, байлдагч Ш.Буянзаяа /015/ багийн алтан медаль, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хошууч О.Гүндэгмаа 25 м-ийн зайд хүрэл медаль, багийн мөнгөн медаль хүртлээ.

БНСУ-ын Инчон хотод зохиогдож байгаа Азийн тоглолтоос буудлагын эмэгтэй баг тамирчид багийн хүрэл медаль хүртээд байна.

Буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хошууч О.Гүндэгмаа алтан медаль хүртэв.

    Ахлах дэслэгч Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын олимпоос алт, оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс олон улсын хэмжээний мастер ахлагч С.Цэрэнчимэд 19 насандаа алтан медаль, Гавьяат тамирчин, ахлах дэслэгч Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой хүрэл медальтан боллоо.

Оюутны Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Т.Болортуул хүрэл медаль хүртлээ.

Үндэсний спортын Ү их наадмын шигшээ тэмцээний морь уургалах, бугуйлдах, эмнэг булгиулах, ширээний шагай, шагайн харваа, халх харваа, урианхай харваа, буриад харваа, уламжлалт харваа гэсэн төрлүүдийн тэмцээнүүдэд Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож, Улсын мэргэн, спортын мастер, ахмад Д.Норжмаа ахлагчтай халх харвааны баг мөнгөн медаль, улсын мэргэн, спортын мастер С.Энхтунгалаг ахлагчтай уламжлалт харвааны баг мөнгөн медаль авлаа.

Ахмад Д.Норжмаа дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнэл” группын харваачид энэ жилийн “Отго харваа”-гаа Таван толгой дахь “Цэрэг спортын сургалтын төв”-д зохион байгууллаа. Эрэгтэй харваачдаас Улсын мэргэн, спортын мастер дэслэгч Б.Баярсайхан /330/, эмэгтэй харваачдаас спортын мастер Б.Сосорбурам нар нэгдүгээр байр эзлэв.БНСУ-ын Инчон хотод зохиогдож байгаа Азийн тоглолтоос буудлагын эмэгтэй баг тамирчид багийн хүрэл медаль хүртээд байна.

Буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин хошууч О.Гүндэгмаа алтан медаль хүртэв.

Ахлах дэслэгч Б.Мөнгөнтуул Дэлхийн шатрын олимпоос алт, оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс олон улсын хэмжээний мастер ахлагч С.Цэрэнчимэд 19 насандаа алтан медаль, Гавьяат тамирчин, ахлах дэслэгч Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой хүрэл медальтан боллоо.

Оюутны Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс олон улсын хэмжээний мастер Т.Болортуул хүрэл медаль хүртлээ.

Үндэсний спортын Ү их наадмын шигшээ тэмцээний морь уургалах, бугуйлдах, эмнэг булгиулах, ширээний шагай, шагайн харваа, халх харваа, урианхай харваа, буриад харваа, уламжлалт харваа гэсэн төрлүүдийн тэмцээнүүдэд Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож, Улсын мэргэн, спортын мастер, ахмад Д.Норжмаа ахлагчтай халх харвааны баг мөнгөн медаль, улсын мэргэн, спортын мастер С.Энхтунгалаг ахлагчтай уламжлалт харвааны баг мөнгөн медаль авлаа.

Ахмад Д.Норжмаа дасгалжуулагчтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнэл” группын харваачид энэ жилийн “Отго харваа”-гаа Таван толгой дахь “Цэрэг спортын сургалтын төв”-д зохион байгууллаа. Эрэгтэй харваачдаас Улсын мэргэн, спортын мастер дэслэгч Б.Баярсайхан /330/, эмэгтэй харваачдаас спортын мастер Б.Сосорбурам нар нэгдүгээр байр эзлэв.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226