• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ ТАМИРЧИД ДАХИН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2015-06-08 11:19:15
Үзсэн: 83

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАГ ТАМИРЧИД ДАХИН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2015-06-08 11:19:15 Үзсэн: 83



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ/-уудын бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор зохион байгууллагддаг тэмцээн 2015 оны 06 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд амжилттай явагдаж өндрөллөө.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Батлан хамаагалхын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ, ЗХЖШ-ын болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, шүүгчид тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын удирдлага, баг, тамирчид оролцлоо.

Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог бөгөөд энэ жил Зэвсэгт хүчнээс 2 бусад байгууллагаас тус бүр нэг нэг салаа тасаг оролцсон юм.  

Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа, хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагчид оролцсоноос

Байнгын бүрэлдэхүүний төрөлд 

Нэгдүгээр байр: Ахлах ахлагч Х.Гантулга салааны захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар салаа 0:24:59 амжилтаар
Хоёрдугаар байр: Дэслэгч Б.Анхбаяр салааны захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр салаа 0:33:38 амжилтаар
Гуравдугаар байр: Хошууч Ч.Цолмонбаяр салааны захирагчтай Хил хамгаалах ерөнхий газрын салаа 0:34:46 амжилтаар

Хугацаат цэргийн алба хаагчдын төрөлд
Нэгдүгээр байр: Дэслэгч Г.Жавхлантөгс салааны захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр салаа 1:17:14 амжилтаар
Хоёрдугаар байр: Дэслэгч Б.Буяндэлгэр салааны захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар салаа 1:27:50 амжилтаар
Гуравдугаар байр: Ахмад Б.Ганбаяр салааны захирагчтай Хил хамгаалах ерөнхий газрын салаа 2:21:20 амжилтаар

Эмэгтэй тасаг шалгарлуулах төрөлд
Нэгдүгээр байр: Дэслэгч Л.Саранзаяа тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний хоёрдугаар тасаг 0:19:37 амжилтаар
Хоёрдугаар байр: Ахлах ахлагч Д.Оюунчимэг тасгийн захирагчтай Зэвсэгт хүчний нэгдүгээр тасаг 0:21:21 амжилтаар
Гуравдугаар байр: Дэслэгч О.Нинжбадгар тасгийн захирагчтай Хил хамгаалах Ерөнхий газрын тасаг 0:45:11 амжилтаар тус тус тэргүүллээ. 

Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн хөдөлмөрийн онцлог, түүний үр шимийг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.  Мөн Монгол цэргийн нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл, нотолгоо боллоо. 

Холбоотой мэдээ
ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-02 12:52:00 Үзсэн: 287
ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-01-26 14:14:00 Үзсэн: 316
“АЛДАР”-ЫН ТАМИРЧИД БОКСЫН ТӨРӨЛД ИЛҮҮРХЭВ
Нийтэлсэн: 2022-09-19 14:59:43 Үзсэн: 218
"АЛДАР"-ЫН ТАМИРЧИД БУУДЛАГЫН ТӨРӨЛД ТЭРГҮҮЛЖЭЭ
Нийтэлсэн: 2022-09-16 14:49:08 Үзсэн: 185
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООВ
Нийтэлсэн: 2022-08-27 08:46:28 Үзсэн: 238