• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АРДЫН ЦЭРЭГ”-ЭЭС АНХНЫ ДУГААРАА ЭХЛҮҮЛСЭН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨВ ХЭВЛЭЛ “СОЁМБО” СОНИН 90 НАС ХҮРЛЭЭ
Нийтэлсэн: 2014-01-17 10:53:33
Үзсэн: 108

“АРДЫН ЦЭРЭГ”-ЭЭС АНХНЫ ДУГААРАА ЭХЛҮҮЛСЭН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТӨВ ХЭВЛЭЛ “СОЁМБО” СОНИН 90 НАС ХҮРЛЭЭ
Нийтэлсэн: 2014-01-17 10:53:33 Үзсэн: 108



     Монгол улсад цэргийн сонин анх 90 жилийн тэртээ “Ардын цэрэг” нэртэйгээр анхны дугаараа хэвлүүлэн гаргаж байсан түүхтэй. Монгол улсын зэвсэгт хүчний үе үеийн баатарлаг дайчин эрсийг туршлага сургамжийг хойч үед түгээн дэлгэрүүлж эрэлхэг эрсийн намтар түүхийг хэвлэлийн хуудснаа мөнхлөж байсан түүхт сонин 90 жилийн ойдоо зориулж "Уншигчидтайгаа хамт 90 жил" үзэсгэлэнгийн нээлт болон "Монголын цэргийн сонины үүсэл, хөгжилт, шинэчлэлт" эрдэм шинжилгээний бага хүралыг монгол цэргийн музейд амжилттай зохион байгууллаа.

     Хүвьсгалыг батжүүлж, түсгаар тогтнолыг дархалж, дайнд явж, дарийн үтаа үнэртсэн, ардчиллын "гал тогоо" болж, чөлөөт хэвлэлийн шанг татсан өрнүүн түүхтэй "Ардын цэрэг"-ээс эхтэй "Улаан од", "Түсгаар тогтнол" гэж нэрээ сольсон ч үйлс зорилго нь хазайлгүй явсаар өнөөгийн "Соёмбо" болсон цэргийн сонины түүхтэй холбоотой ховор нандин үзвэрүүд, “Монгол цэргийн сонины түүхэн замнал”, “Монголын сэтгүүл зүйн хөгжил дэх цэргийн сонины байр суурь”, “Монголын ард түмэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд цэргийн сонины гүйцэтгэсэн үүрэг” зэрэг үе үеийн цэргийн сэтгүүлчдийн сонирхолтой лекцүүдийг хамруулсан ихээхэн ач холбогдол өндөртэй арга хэмжээ болж өнгөрлөө. Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины түүхт 90 жилийн ой 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тохиох юм.

Зургийн тайлбар: "Уншигчидтайгаа хамт 90 жил"

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226