Арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд хатагтай Пайпер Кепел, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Эдь Жагер, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Ганзориг, БЗД-ийн засаг даргын орлогч ноён С.Гантулга, нар оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалтай хамтран “KHAAN QUEST-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг 9 жилдээ өөрийн эх орондоо зохион байгуулж байна.
Энэ удаагийн хээрийн сургалт, дадлагын хүрээнд зохион байгуулагдсан барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагаанд АНУ, Канад, БНСУ болон Монгол Улсын улсын 230 гаруй цэргийн алба хаагчид оролцсон. БНЭУ-ын 2 цэргийн алба хаагчид ажиглагчаар оролцсон юм.


“Khaan Quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэв. Үүнд:
|
№ |
Арга хэмжээ |
Байрлал |
|
1 |
Эмнэлгийн хамтарсан ажиллагаа |
Баянзүрх дүүрэг, 79 дүгээр сургууль, БХХСАХНЭ |
|
2 |
Барилгын хамтарсан ажиллагаа |
Баянзүрх дүүрэг, 55 дугаар сургууль, 6 дугаар цэцэрлэг |
НЭГ. ЭМНЭЛГИЙН ХАМТАРСАН АЖИЛЛАГАА
Эмнэлгийн хамтарсан ажиллагааг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвард хамтран зохион байгуулна. Үндсэн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 22, Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын 16, Аляскийн Үндэсний гвардын 8, сонсогч 4, БНСУ-ын 4, Канад Улсын 8, нийт 4 улсын 62 ЦАХ оролцсон. БНЭУ-ын 1 ЦАХ ажиглагчаар оролцжээ.
Монгол Улсын талаас дотор, мэдрэл, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд, шүд, нүд, хүүхэд, нөхөн сэргээх, мэс засал, дүрс оношилгоо, арьс харшил, сэхээний нарийн мэргэжлийн эмч, эм зүйч нар болон сувилагчид оролцсон.
АНУ-ын талд хэвлийн Эхо, зүрхний Эхо, нүдний багаж төхөөрөмж, лабораторын оношлогооны тест авчрах хүсэлт тавьсан. Канад Улсаас лабораторын тест болон зарим оношилгооны багаж ирхээр болжээ.
Баянзүрх дүүрэгт нийт 28 өрхийн эмнэлэг байрладаг, нийт 315000 хүн амтай бөгөөд хүн амын дийлэнх хэсгийг БХЯ, Зэвсэгт хүчинд алба хаасан тэтгэврийн хөгшид, цэргийн жинхэнэ алба хаагчид, БХИС-ийн сонсогч, хугацаат ЦАХ-даас бүрдүүлдэг байна.
Эмнэлгийн хамтарсан ажиллагааг эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх, гэрээр явж үзэх үйлчилгээ, харилцан туршлага солилцох семинар гэсэн үндсэн 3 хэлбэрээр зохион байгуулсан. Үүнд:
1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр сургуулийн байрлалыг ашиглан нийт 7 хоногийн эмнэлэгийн үзлэг, үйлчилгээ явуулав. Үүнд: Өдөрт дунджаар 750 хүнд үзлэг хийж, нийт 5200 гаруй хүн хамруулсан.
2. Тус дүүргийн өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй 24 иргэдэд гэрээр нь явж эмнэлгийн тусламж үзүүлсэн. Гэрээр үйлчилгээ үзүүлэх ажиллагааг ихэвчлэн тус дүүргийн ахмад дайчдыг хамруулсан нь иргэдийн талархлыг хүлээсэн ажлын нэг боллоо.
3. Эмнэлэгийн хамтын ажиллагааны үеэр эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцан туршлага солилцох семинарыг БХХСАХНЭ-ийг түшиглэн зохион байгуулсан бөгөөд “Усанд живсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар АНУ-ын Тусгай Ажиллагааны Командлалаас 2 сургагч багш ирж 40 хүнийг 5 хоногийн хугацаатай сурган дадлагажуулав.
Эмнэлгийн хамтарсан ажиллагааны үеэр эмнэлгийн үйлчилгээний зардлыг оролцуулахгүйгээр зөвхөн эм, эмнэлгийн ороох боох материалд нийт 42 сая төгрөг зарцуулсан юм.
ХОЁР. БАРИЛГЫН ХАМТАРСАН АЖИЛЛАГАА
Барилгын хамтарсан ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 60 ЦАХ, Номхон далай дах АНУ-ын Хуурай замын цэргийн командлалын 25 ЦАХ, Номхон далай дах АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын 34 ЦАХ, Канад Улсын 6 ЦАХ, нийт 3 улсын 125 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүн оролцов. БНЭУ-ын 1 ЦАХ ажиглагчаар оролцжээ.

Барилга инженерийн хамтарсан ажиллагааг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургууль болон 6 дугаар цэцэрлэгүүд дээр тус тус явуулахаар төлөвлөсөн.
Баянзүрх дүүргийн 55 тусгай сургуульд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн хувьд цахилгааны иж бүрэн монтажийг сольсон. Барилгын хамтарсан ажиллагаанд АНУ-ын Засгийн газрын тусламжтайгаар нийт 170 мянган америк долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.
