• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР ЧИНГИСИЙН ТАЛБАЙД
Нийтэлсэн: 2014-06-04 09:50:46
Үзсэн: 86

ЭНХИЙГ САХИУЛАГЧДЫН ӨДӨР ЧИНГИСИЙН ТАЛБАЙД
Нийтэлсэн: 2014-06-04 09:50:46 Үзсэн: 86



     Батлах хамгаалахын яам Чингисийн талбайд нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа.  Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохолдуулан энэ сарын 31-нд зохион байгуулж буй тус нээлттэй өдөрлөгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, гадаад дотоодын зочид төлөөлөгчид блдлг Зэвсэгт хүчний анги, салбарын төлөөлөл болсон энхийг сахиулагчид оролцсон юм.

     Энэ үеэр БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 084, 150 дугаар ангиуд гардан тулааны үзүүлэх тоглолт үзүүлж, хурсан олны нүдийг баясгав. Мөн өдөрлөгийн үеэр Афганистан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийнханд шагнал гардууллаа.

 Нээлттэй өдөрлөгийн хүрээнд “Батлан хамгаалах яам сонсч байна”, санал хүсэлт хүлээн авах цэг ажиллаж буй юм. Түүнчлэн Батлан хамгаалах төв архив, Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Монгол цэргийн, БХИС, “Тэмүүжин өрлөг” сургууль болон Цэргийн штабын байрууд нээлттэй ажиллаж, олон нийтийн сонирхсон мэдээллийг өгч байлаа.

     Эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй энхийг сахиулагчдын баярыг Монгол Улсын Зэвсэгт хүчин 9 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд нийт давхардсан тоогоор 10123 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар цэргийн зөвлөх, цэргийн ажиглагч, штабын офицер, цэргийн алба хаагч нийт 1289 энхийг сахиулагч ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна

     

 

 

 

 

 

 

 

      Афганистан Улсад явагдаж буй АНУ-ын тэргүүлсэн  “Тогтвортой эрх чөлөө” болон НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагаанд Цэргийн хамгаалалтын рот, эргүүл хамгаалалтын рот, нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээ, сургалтын бүлэг, нисэх зурвасын хамгаалалтын салаа, Үндэсний ахлах төлөөлөгч, штабын офицерууд, нийт 352 цэргийн алба хаагч  үүрэг гүйцэтгэж байна.

     Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур муж дахь НҮБ болон Африкийн холбооны хамтарсан “UNAMID” энхийг сахиулах ажиллагаанд  Монгол Улсын Зэвсэгт хүчин цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн цэргийн баг 2010 оны 12 дугаар сараас ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 5 ээлжинд 340 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж анхан болон хоёр дахь шатны яаралтай тусламж, эмнэлгийн үзлэг үйлчилгээ, сэхээн амьдруулах болон тогтворжуулах арга хэмжээ, амь насны заалтаар яаралтай мэс засал хийх, шүдний эрүүл мэндийн суурь үйлчилгээ, шархтанг ажиллагааны хойд бүсээс дараагийн шатны эмнэлгийн үйлчилгээ рүү татан гаргах ажиллагаа зэргийг хойд болон баруун секторт үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын ажилтан, цэрэг хандивлагч орнуудын цэргийн болон цагдаагийн алба хаагчдад, түүнчлэн орон нутгийн иргэд болох нийт 6452 хүнд үзүүлж, бүх төрлийн зонхилон тохиолдох болон халдварт өвчнийг эмчилж байна. Одоогийн байдлаар цэргийн багийн 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.

     Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд 2011 оноос 850 хүнтэй мотобуудлагын батальоныг ажиллагааны газар оронд илгээснээс хойш одоогийн байдлаар хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай цэргийн багийн 3 дугаар ээлж үүрэг гүйцэтгэж байна. Батальоны бие бүрэлдэхүүн хариуцлагын үндсэн бүс Юнити мужийн Бентью, Лейкс мужийн Румбек, Баруун Бахр Эл Гхазал мужийн Вау хотууд дахь НҮБ-ын бааз, нийслэл Жуба хот дахь дамжин өнгөрүүлэх Томпингбааз, Юнити мужийн Париан суурин болон Ийда тосгон дахь дүрвэгсдийн лагерьт байрлах НҮБ-ын баазуудад байрлаж, суурин тосгонуудад хол ойрын эргүүл, цувааны хамгаалалт, Бентью хот дахь Рубкона нисэх онгоцны буудлын хамгаалалтын үүргийг гүйцэтгэж, Монгол Улсын хууль, Цэргийн нийтлэг дүрмүүд, Олон улсын холбогдох хууль тогтоомж, гэрээ, конвенц, НҮБ-ын мандат, батальоны захирагчийн тушаал болон удирдлагын бусад баримт бичгүүдийг  хэрэгжүүлэн ажиллаж байна.

     Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, холбогч, зөвлөх болон штабын офицерын оролцоо: Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээн оролцуулж эхэлснээс хойш нийт 141 цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах 9 ажиллагаанд цэргийн ажиглагч, холбогч, зөвлөх болон штабын офицероор үүргээ амжилттай гүйцэтгэсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож, НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, 2013 оны 05 дугаар сарын үзүүлэлтээр нийт 939 цэргийн алба хаагч /үүнээс 56 эмэгтэй/-ийг 6 ажиллагаанд илгээн оролцуулж, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 27 дугаарт жагсаж байгаа нь төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэрэгжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байна.

     Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй нийт бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, сэтгэл санаа тогтвортой, бүх төрлийн хангалт хэвийн, цаашид үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой байна.

 

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423