• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2014-06-09 09:41:04
Үзсэн: 100

ШИНЭ ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2014-06-09 09:41:04 Үзсэн: 100



     Үндсэн хууль”, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуулийн дагуу Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад улс орны өнцөг булан бүрээс татагдан ирсэн 700 гаруй шинэ дайчид цэргийн албанд дасгах болон анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа эх орон, ард түмнийхээ өмнө өргөлөө. Энэ нь өвөг дээдсээс уламжилсан дайчин замналтай Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрэлхэг зоригт хөвгүүдээр хүрээгээ тэлж байгаа гэсэн үг юм.

      Шинэ цэргийн анхан шатны бэлтгэл хангах  сургалтын төвд зохион байгуулагдсан тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бисчгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тангараг өргөж буй цэрэг эрсийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Д.Сүхбаатарын ардын журамт цэргүүдийн өмнө өргөсөн андгай, тангараг түүхэн цаг үеийн эргэлтээр улам төгөлдөржиж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн анхны зарлигаар ёслон албажуулсан нь цэргийн тангарагийн ач холбогдлыг илэрхийлж байгаа явдал юм.

      Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын цэргийн алба хаагч нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын Цэргийн тангарагийг 1990 оны 11 дүгээр сарын 25-ны Ням гарагт буюу Цагаан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдрийн энэ цагт нэгэн зэрэг өргөсөн нь бэлэг дэмбэрэлтэй, тэмдэглэлт үйл явдал болсон бөгөөд өнөөг хүртэл уламжлагдан ирсэн билээ.

ийнхүү эр цэргийн тангараг өргөсөн дайчид  45 хонгийн турш жагсаалын бэлтгэл, цэргийн дүрэм, галын бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл зэрэг цэргийн анхан шатны суртгалт бэлтгэл хамрагдаад Улаанбаатар цэргийн хүрээний өөрсдийн хуваарьт ангид очих юм.

      Өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулан зүтгэж байгаа, олон улсын цэргийн ажиллагаа, хамтарсан сургалт, дадлагад мэргэжлийн өндөр ур чадвар, үүрэг гүйцэтгэлт, чанд сахилга батаар гайхагдаж, дэлхийн улс түмнүүдэд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөн авч яваа Зэвсэгт хүчинд алба хааж байгаа нь нэр төрийн хэрэг юм.

      НҮБ-ын мандаттай, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон Зэвсэгт хүчний цэргийн багуудад 100 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр цэргийн тангараг өргөсөн шинэ дайчид ч бас энэ боломж бий юм.

     Мөн Монгол Улсын Засгийн газрын “Монгол цэрэг-бүтээн байгуулалтад”  хөтөлбөрийн хүрээнд  Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран барилгын засал чимэглэгч, гагнуурчин, мужаан зэрэг эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж мэргжилтэй цэргийн алба хаагчид бэлтгэгдэн гарч байгаа юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226