
“Хааны эрэлд 2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын анхан шатны төлөвлөлтийн хурлын талаар хэвлэлийн бага хурал 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 14.00 цагт “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Уг хэвлэлийн бага хуралд Номхон далай дахь АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлалын төлөвлөгч ноён Стив Мэррилл, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга хурандаа С.Төмөрхуяг, мөн газрын Энхийг дэмжих хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Н.Нямжаргал нар оролцож, 2016 онд Зэвсэгт хүчний хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт, дадлагын анхан шатны төлөвлөлтийн хурлын талаар товч мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариуллаа.