
Швейцарын Цюрих хотноо болсон 37 дахь удаагийн жүдо бөхийн армийн ДАШТ-нд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяр, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Д.Батсайхан нараар ахлуулсан тамирчид 28 орны шилдэг тамирчидтай өрсөлдөж +100 кг-ийн жинд Ө.Дүүрэнбаяр /ОУХМ/, -66 кг-ийн жинд А.Батсуурь /ОУХМ/, -90 кг-ийн жинд Г.Алтанбагана /ОУХМ/ нар алт, -100 кг-ийн жинд дэд ахлагч Х.Цогтгэрэл /ОУХМ/, -73 кг-ийн жинд Э.Түмэннасан нар хүрэл медаль авч эрэгтэй баг багийн дүнгээр хүрэл медаль хүртэв.