• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Монгол Улсын төлөө зүтгэе
Нийтэлсэн: 2014-12-02 09:19:15
Үзсэн: 91

Монгол Улсын төлөө зүтгэе
Нийтэлсэн: 2014-12-02 09:19:15 Үзсэн: 91



Олон жил иргэний дайны хөлд нэрвэгдэж зовж зүдэрсэн Афганистаны ард түмэнд эв нэгдэл, эрх чөлөөг эргүүлэн олгохоор Олон улсын эвслийн цэргийн хүчнээс тус улсад явуулж байгаа “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд  манай Зэвсэгт хүчний X ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн VIII ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэргийн алба хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллагдлаа. Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. 

Манай энхийг сахиулагчид ажиллагаанаас ажиллагаанд илүү туршлагажиж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн түвшин нь улам бүр дээшлэн, ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг биелүүлэх чадавхитай болон төлөвшиж байгаа нь дээрхи цэргийн багийн үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байгаа юм.

Тухайлбал Афганистан улсын Херат муж дахь Эвслийн цэргийн хүчний баруун бүсийн Командлалын бүрэлдэхүүнд Агаарын цэргийн хүчний Шинданд баазын аюулгүй байдлыг хангаж, баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, нисэх зурвасын хамгаалалт, баазын эргүүл, сургагч багш нарын хамгаалалт, баазын харуул 6 үүргийг 7 сарын хугацаатай  бага хүчээр гүйцэтгэж Афганистаны Үндэсний армид хүлээлгэн өгсөн юм.  Мөн АНУ-ын Хуурай замын цэргийн хүчний “Bobcats” болон Үндэсний гвардын “Saber” томилгоот хүчний цэргийн алба хаагчидтай сургалт дадлага, буудлагыг 20 гаруй удаа зохион байгуулж, биет хамгаалалтын үүргийг анх удаа зохион байгуулан явуулжээ.

Цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан цагийн байдлын эгзэгтэй ээдрээтэй нөхцөлд төр засаг,              цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн нь бид бүхний бахархлыг                төрүүлж энхийг сахиулагчдын нэр төрийн баталгаа болж байдаг юм. 

Энхийг сахиулагч цэрэг дайчдын маань гавьяа зүтгэлийг Монгол Улсын төр, засаг ямагт өндрөөр үнэлж төрийн хайр ивээлийн илэрхийлэл             болсон одон медаль, гавьяа шагналаар тухай бүрт нь шагнан урамшуулдаг бөгөөд энэ удаа “Цэргийн гавьяаны одон”-оор цэргийн багийн захирагч    хурандаа Д.Өлзийбаяр, “Цэргийн хүндэт медаль”-иар хошууч Л.Цэрэгбаяр, “Энхийг төлөө” медалиар дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баяржаргал, дэд   ахлагч С.Отгонтөгс нарын 48 цэргийн алба хаагчийг, “Афганистанд энхийн төлөө” хүндэт тэмдэгээр, дэслэгч Д.Олонхүү, ахлагч Э.Батсайхан,         Я.Цогтсайхан, дэд ахлагч Ц.Ууганбаяр нарын  38 цэргийн алба хаагчийг “Афганистанд энхийн төлөө-2” хүндэт тэмдэгээр сургагч ахлагч Б.Осор,      ахлах ахлагч Э.Төрмөнх, ахлагч О.Нямаа нарын  49 цэргийн алба хаагчийг шагнаж урамшууллаа.

Холбоотой мэдээ
ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2023-02-01 12:47:07 Үзсэн: 307
ЦЭРГИЙН БАГ ҮҮРГЭЭ БИЕ ДААН ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-12-14 13:13:46 Үзсэн: 423