• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБАН ХААГЧДЫН АНХНЫ ТАУН ХАУС ХОРООЛОЛ АШИГЛАЛТАНД ОРЛОО
Нийтэлсэн: 2014-12-10 09:17:17
Үзсэн: 58

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБАН ХААГЧДЫН АНХНЫ ТАУН ХАУС ХОРООЛОЛ АШИГЛАЛТАНД ОРЛОО
Нийтэлсэн: 2014-12-10 09:17:17 Үзсэн: 58



Завхан аймгийн Улиастай хотод байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн офицер, ахлагч нарын албан тушаалын 24 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа боллоо. Уг нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын даргын зөвлөх З.Нарантуяа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Г.Сайханбаяр, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив болон албаны бусад хүмүүс оролцож алба хаагчидад шинэхэн орон сууцны түлхүүрийг  гардуулан өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 24 айлын уг орон сууцыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийн ажилчид богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн юм. Канад технолигиор барьсан уг хороолол Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулсан анхны таун хаус хороолол бөгөөд салбартаа томоохон бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлогтой.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226