Энэ сарын 12-ны өдөр манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид ЗХУ-ын маршал, жанжин Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тэргүүтэй Зэвсэгт хүчний төлөөлөл оролцов. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев дагалдан яваа хүмүүсийнхээ хамт Г.К.Жуковын музейд зочилж, хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.